Орон сууц худалдан авагчдийн урьдчилгаа төлбөрт санхүүжилт олгох
Таны орон сууц худалдан авалтын урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувьд санхүүжилт олгон найдвартай, ил тод нөхцөлөөр айл өрхүүдийг орон сууцжуулах. Сар бүрийн төлбөр болон хүүгийн дарамтгүй санхүүгийн шинэ шийдэлийг танд санал болгож байна.
Хамтдаа төлбөрийн хэмжээг тооцоолъё
Maximum: ₮75,000,000 (up to 50% of required down payment)
Таны орон сууцны одоогийн үнэлгээ: ₮500,000,000
HOMEBRIDGE-тэй байгуулсан таны гэрээ цаг хугацааны явцад хэрхэн хэрэгжихийг харцгаая
HOMEBRIDGE-д өмчлүүлсэн эзэмшлийн хувиа эргэн худалдаж авах жилийн өгөөжийн дээд хэмжээ 30% аас хэтрэхгүй байна (өдөр бүрийн нийлмэл хүүгээр тооцно).
Эхний санхүүжилтийн дүнг хамруулан тооцно
Та HOMEBRIDGE-тэй гэрээ байгуулснаар, бидний ашиг таны орон сууцны үнэ өсөх эсвэл буурахтай шууд холбоотой болно. HOMEBRIDGE нь таны орон сууцны ирээдүйн үнэлгээнээс тодорхой хувийг авдаг бөгөөд энэ хувь нь таны ашигласан өмчийн хэмжээг 2.3-аар үржүүлсэнтэй тэнцэнэ. Жишээ нь : Хэрэв та орон сууцныхаа 10% ыг ашиглан санхүүжилт авбал, HOMEBRIDGE-ийн эзэмших хувь 23% болно (10%*2,3). Гэрээ дуусах үед HOMEBRIDGE-ийн уг хувь нь таны орон сууцны тухайн үеийн үнэлгээгээр тооцогдон таны төлөх дүн тодорхойлогдоно. Өрхүүдийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд HOMEBRIDGE нь эзэмшлийн дээд хэмжээгээ жилийн 30%-иас хэтрүүлэхгүйгээр тогтоодог бөгөөд ингэснээр нөхцөл нь шударга, ойлгомжтой, мөн урьдчилан тооцоход хялбар болдог.
Орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн жишээ загвар
Таны 5 жилийн дараах эргэн төлөлтийн нөхцөлт хувилбар
Энэ жишээ нь HOMEBRIDGE-тэй байгуулсан орон сууц худалдан авах түншлэл хэрхэн ямар үе шаттайгаар хэрэгжихийг, мөн та санхүүгийн хувьд бэлэн болмогц манай эзэмшлийн хэсгийг хэрхэн буцаан худалдан авах боломжтойг харуулж байна.
Орон сууцны худалдан авах үнэ
Таны худалдаж авч буй орон сууц
Урьдчилгаа төлбөрийн санхүүжилт
Бидний санхүүжүүлж буй урьдчилгаа төлбөрийн хэмжээ
HOMEBRIDGE-ийн эзэмших хувь
Your amount X 2.3 Өмчийн үржүүлэгч
Орон сууцны ирээдүйн үнэлгээ
Based on a 1% appreciation rate
Таны буцаан төлөх дүн
Таны орон сууцны тухайн үеийн үнэлгээнд үндэслэн HOMEBRIDGE-ийн эзэмших хувийг тооцож, буцаан худалдан авах дүнг үзүүлж байна.
Таны орон сууцны үнэлгээ ₮ 108,326,451, аар нэмэгдсэн бөгөөд түүнчлэн HOMEBRIDGE-ийн хүртэх хувь хэмжээ мөн өссөн болно.
Харин орон сууцны үнэлгээ тогтвортой хэвээр эсвэл буурсан тохиолдолд, HOMEBRIDGE нь эрсдэлийг тантай хамт хуваалцана.
Орон сууц худалдан авагчдийн нийтлэг асуултууд
HOMEBRIDGE байрны урьдчилгаа төлбөрт хэр их санхүүжилт өгч чадах вэ?
HOMEBRIDGE нь таны шаардлагатай урьдчилгаа төлбөрийн 50% хүртэлх хэмжээнд санхүүжилт үзүүлэх боломжтой. Санхүүжилтийн хэмжээ нь таны хувийн хуримтлал болон тухайн орон сууцны үнээс хамаарна. Анх удаа орон сууц худалдан авч буй харилцагч нар 1.7х хөнгөлттэй үржүүлэгчтэй нөхцөлийг эдлэх бол, өмнө нь орон сууц эзэмшиж байсан харилцагчид арилжааны 2.3х үржүүлэгч ашиглана.
HOMEBRIDGE-д хэзээ эргэн төлөлт хийх вэ?
Та HOMEBRIDGE-ийн эзэмшлийн хувийг 5-н жилийн дотор хэзээ ч буцаан худалдаж авах боломжтой бөгөөд хугацаанаас өмнө төлсөн тохиолдолд ямар нэгэн торгууль байхгүй. Дийлэнхдээ харилцагчид орон сууцаа зарах, дахин санхүүжүүлэх, эсвэл хангалттай хуримтлалтай болсон үедээ буцаан худалдаж авдаг. Таны төлөх дүн тухайн үеийн орон сууцны үнэ ханшаас хамаарна.
Хэрэв миний орон сууцны үнэ буурвал яах вэ?
HOMEBRIDGE нь тантай эрсдэлийг хуваалцдаг бөгөөд орон сууцны үнэ буурхад HOMEBRIDGE-д төлөх хэмжээ ч мөн адил буурна. Ингэснээр та тухайн үеийн орон сууцны үнэлгээнээс HOMEBRIDGE-ийн эзэмшлийн хувийг төлөх ба хэмжээнээс илүүг төлөхгүй бөгөөд энэ нь таныг зах зээлийн үнийн уналтаас хамгаалах шийдэл юм.